Dark Light
Нийгэм | 2021-02-11

Иргэд болон цагдаагийн албан хаагчдын хооронд зөрчил үүсээд байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу 2021-02-10-ны өдөр Сар шинийн баяртай холбоотойгоор үүсэж байгаа  бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хөл хорионы үед заагдсан14 байгууллагын ажилтан алба хаагчдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалт тэр дундаа хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчих боломжтой гэсэн тогтоомжийн тухай УОК танилцуулсан билээ. Гэвч өнөөдөр /2021-02-11/ өглөөний 06:00 цагаас эхэлсэн хөл хорионы хамгаалалтанд гарч байгаа Цагдаагийн албан хаагч нар хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчих боломжтой гэсэн албан байгууллагуудын авто тээврийн хөдөлгөөнийг хорьж, хүндрэл учруулах, ард иргэд болон албан хаагчдын хооронд ихээхэн маргалдаан үүсгээд байна.

Энэ талаар УОК-с тодруулахад: "Нийслэлийн Цагдаагийн Ерөнхий Газар энэ талаар мэдээлэл, тогтоомж тодорхой очоогүй учир энэ асуудал үүсээд байна. Иргэдээс гомдол ихээр ирж байгаа учир бид зохих ёсны арга хэмжээг аваад мэдэгдэл хийх болно" гэж мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22