Dark Light
Нийгэм | 2021-02-11

С.Амарсайхан: Бид мэдээллээ солилцож ойлголцсон ч, хоорондоо уялдаагүй алдаа гарч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 11-23-ны өдрийг хүртэл Хатуу хөл хорио тогтоож буй. Хатуу хөл хорионы үеэр 14 салбарын үйл ажиллагааг зөвшөөрсөн. Тэдгээр салбарын 4 нь хувийн хэвшил бөгөөд эдгээрийн ажилчид ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэхийн хамт хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцох юм. 

Хувийн тээврийн хэрэгслээрээ зорчиж болно гэсэн ч Тээврийн цагдаагийн албанаас хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх чиглэл барьж байна. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сүхбаатар дүүрэгт хөл хорионы нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрбээр "12 хоногийн турш хөл хорио тогтоож байна. Энэ хугацаанд Коронавирусний халдварын тархалтыг хумиж, Нэг хаалга-Нэг шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна.

Хувийн хэвшлийн ажилчид ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэхийн хамт хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцоно. Үүнд Цагдаагийн байгууллагын ажилчид хамтарч ажиллаж, цагдаа нарт удирдлагууд нь мэдээллийг сайн өгч ажиллах ёстой. Бид мэдээллээ өгөөд, ойлголт нэгтэй болсон ч алдаа гараад байна. Цагдаагийн алба хаагчид мэдээлэл бүрийг шуурхай авч, хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэдээс цөөнгүй гомдол ирж байна. Хувийн машинаар зорчих зөвшөөрөлтэй ажилчдыг явуулахгүй байна гэсэн гомдол их байгаа учраас үүнд шат шатны ажилчид сайтар анхаарч ажиллах шаардлагатай. Үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа, алба хаагчид байнгын мэдээлэлтэй байх ёстой. Энэ цаг үед бүх хүн дор бүрнээ хичээж хамтарч ажиллах шаардлагатай байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22