Dark Light
Нийгэм | 2021-02-12

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал : Нас ахар болно

Наран ургах , шингэх : 08.03-18.09

Барилдлага : Идэр

Шүтэн барилдлага : Хуран үйлдэхүй

Суудал : Огторгуй

Аргын тооллын 2 сарын 12 , Сугар гараг. Билгийн тооллын 1, Тооно одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах , балгадын суурь тавих , нохой худалдан авахад муу . Өдрийн сайн цаг нь хулгана , бар , туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22