Dark Light
Нийгэм | 2021-02-12

А.Амбасэлмаа: Уртын тээвэрт явдаг 367 жолоочийн шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 40 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 2247 болов.

Нийслэлд коронавирусний халдварын голомт идэвхтэй байгаа тул ЗӨСҮТ-ийн баг өнгөрсөн хоногт 22 байгууламжийн 1363 мкв талбайд голомтын ариутгал хийсэн байна. Тус төвийн багийнхан Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж, уртын тээвэрт явдаг 367 жолоочид коронавирусний шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22