Dark Light
Нийгэм | 2021-02-12

Нийслэлийн товчоодоор 324 автомашин нэвтэрч, 286 автомашин гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр өглөөний  08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 76 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэн  ажиллаж байна.

Үүнээс  эрүүл мэндийн байгууллагын 20 албан хаагч ажиллаж байгаа юм.  Дээрх хугацаанд товчоодоор орсон 324, гарсан 286 нийт 610 автомашин нэвтэрчээ.  

Эдгээр тээврийн хэрэгслээр нийт 900 зорчигч товчоодоор  орж гарсан бөгөөд  эрүүл мэндийн хяналтаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 254,551 автомашины 602,480 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22