Dark Light
Нийгэм | 2021-02-13

Монгол эмэгтэй Австралийн Перт хотын орон гэргүй хүмүүст маск оёж бэлэглэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэтгэлийн өглөг хариу нэхээгүй тус багадахгүй дээ...  хэмээн эдгээр максуудыг өөрийн гараар сэтгэлээ шингээн оёсон Х.Шүрэнболор бичжээ. 

Тэрээр Баруун Австрали мужийн Рerth хотын City of Canning-д байдаг гэр оронгүй хүмүүст макс оёж түгээх United in Devirsuty (UID) төсөлд гар бие оролцон, 93 маск оёсон байна. Монгол хүний оёсон маск олон хүнийг халдвараас хамгаалахад тус нэмэр болж буйд City of Canning-хан талархан өөрийн сайтдаа мэдээ бичин олонд хүргэжээ. 

Тэрээр Хэнтий аймагтаа Дэлхийн Зөн олон улсын байгууллагад ажиллаж, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй, тэдний гэр бүлийнхэнтэй ажилладаг байжээ. Эцэг эх, гэр бүлийн хүмүүжил, олон жил боловсролын салбарт ажилласан болоод ч тэрүү сайн дурын ажилд гар бие оролцох дуртай. Австралид ирээд ч сайн дурын ажлаа үргэлжлүүлсээр байгаа. Энд ирээд сургуульдаа маш амжилттай суралцаж, улирал бүр тэтгэгэлэг авдаг, сургуулийнхаа хэмжээнд зохиогдох ажилд ч идэвхитэй оролцдог оюутан юм байна.

Монголынхоо нэрийг сайхан сэтгэл, тусч зангаар гаргаж буйд баярлалаа.

Бэлтгэсэн : Ж.Ундрахбаяр  /Австралийн мэдээг Монгол хэлээр хуудас /


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22