Dark Light
Нийгэм | 2021-02-13

Энэ сарын 16-ны өдрөөс 49 том, жижиг зах, худалдааны төв ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 16-ны өдрөөс эхлээд нийслэлийн хэмжээнд 49 том, жижиг зах, худалдааны төв ажиллана. Тиймээс үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаа зах, худалдааны төвүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт, тэнд ажиллах хүмүүсийн тоо, шинжилгээнд хамрагдсан байдал зэргийг сайтар хянахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд даалгав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бид цаашид ковидтой зэрэгцээд явах шаардлага үүсч байна. Эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж, түүнтэйгээ уялдаж явах ёстой. Үүний бэлэн байдлыг давхар хангаад иргэд рүүгээ өөрсдийнхөө шугамаар мэдээллээ ойлгомжтой, шуурхай хүргээрэй.

Энэ сарын 15-ны өдөр 500 гаруй хүнсний үйлдвэр ажиллана. Тэдгээр үйлдвэр ажиллах хүмүүсээ 15 хувьдаа зохицуулаад явах чигтэй байна. Энэ сарын 16-наас Баянгол дүүргийн Барс 1, 2, Таван-Эрдэнэ, Орхон захууд, Хан-Уул дүүргийн Лавай, Яармаг захууд, Сүхбаатар дүүрэг, Долоон буудлын Бүрэн плаза, Бүрд худалдааны төв, Их тойруу худалдааны төв, Баянзүрх дүүргийн Мөнх, Натур, Тэнгэр төвүүд, Сонгинохайрхан дүүргийн Өгөөж зэрэг нийт 49 зах, худалдааны төвөөс 24 нь эхний ээлжинд ажиллана.

Нэгдсэн зохион байгуулалтад оруулаад хотынхоо ажил, амьдралыг зогсоочихгүй, бизнес эрхэлж байгаа хүмүүсээ тодорхой түвшинд дэмжиж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, ариутгал, халдваргүйжүүлэлт, PCR-ын шинжилгээ бас өгөөгүй бол шинжилгээнд хамруулаад явах ёстой” гэлээ.

Цаашид шат дараатай зах, худалдааны төвийн үйл ажиллагааг нээх бөгөөд энэ сарын 17-нд 10 худалдааны төв, 18-нд дөрөв, 19-нд хоёр, 20-нд гурав, 23-нд нэг, 24-нд гурван зах худалдааны төвийг нээх хуваарь гаргасан байна.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22