2021 оны 2 сарын 13-ны өглөө 11 цагийн үед 201 пост буюу home plaza орчимд үүрэг гүйцэтгэж байсан зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Нямбаяр нь гэрэл дохио зөрчсөн lexus маркийн автомашины жолоочийг зогсоож шалгахад 6 настай охин ухаангүй таталт өгсөн байдалтай байжээ. Цагдаагийн алба хаагч тухайн хүүхдийг албаны автомашинаар цаг алдалгүй ЭХЭМҮТ-д яаралтай хүргэж өгч амь насыг аварчээ.
Энэ тухай охины аав Б.Энхбаяр : "Цагдаад учир явдалаа би бүрэн тайлбарлаж ч амжаагүй. Манай хүүхэд хүнд байна аа гэхэд за та шууд дагаад яв гээд дагуулаад явсан. Бараг 7-8 пост өнгөрсөн байсан. Тэр болгон дээр би зогсоод тайлбарлаад хугацаа алдсан бол миний хүүхдийн бие сайжрах үгүйг хэлж мэдэхгүй байлаа. 7-8 постыг хугацаа алдалгүй өнгөрөөд ЭХЭМҮТ-ийн гадаа хүртэл аваачиж өгөөд хаалга хүртэл онгойлгож өгөөд явсан. Сайхан сэтгэлээр түргэн шуурхай тусалж, эх нялхсын эмнэлэгт хүргэж өгч, өөрийн төрсөн мэт сэтгэл гаргасан талархлаа илэрхийлье" гэжээ.
АДМИН








Нийгэм






