Дархан-Уул аймагт Улаанбаатар хотоос ирсэн 2 иргэний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Тухайн хоёр иргэн нь гэр бүлийн хоёр иргэн бөгөөд нэг нь Амгалан амаржих газарт хэвтэн эмчлүүлээд энэ сарын 7-ны өдөр Дарханд ирсэн байна. Тэдний долоо дахь хоногийн давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн байна.
Халдвар илэрсэн иргэдийг маргааш өглөө Улаанбаатар хот руу ХӨСҮТөвд хүргэнэ.
Халдвар илэрсэн иргэдийн ойрын хавьтал болох 7 иргэнээс шинжилгээ авах, тусгаарлах ажлыг яг одоо зохион байгуулж байна. Шинжилгээний хариу гартал үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд хэвийн горимоор ажиллана.
Маргааш өглөөнөөс Дархан сумын багуудад 300 эргүүл нэмэлтээр ажиллаж гудамж хяналт тавина. Иймд иргэдийг сар шинийн золголт хийж айлаар явахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.
УБ хотоос ирсэн 383 иргэнд гэрийн хяналтыг мэргэжлийн байгууллагуудаас тавьж ажиллаж байна. Шинжилгээг цаг тухайд авч байна.
АДМИН








Нийгэм




