Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос дараах мэдээллийг өглөө.
УБ хотын Амгалан төрөх эмнэлэгт эмчлүүлсэн, Дарханд гэрийн хөл хорионд ЭМГ хяналтанд байсан иргэдээс хяналтын PCR шинжилгээ авах явцад сэжигтэй 2 тохиолдол илэрсэн учраас хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнтэй уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргаж байна.Үүнд;
-АОК өмнөх хуралдааны шийдвэр хэвийн мөрдөгдөнө.
-ААНБ-уудын үйл ажиллагаа хэвийн явагдана.
-Дархан дотор ямар нэг хөдөлгөөний хорио байхгүй.
-18 хүртэлх насны хүүхдүүдэд үйлчигээний байгууллага үйлчлэхгүй.
-Сар шинийн золголт гэр бүлийн хүрээнд хийж дууссан тул маргаашнаас золголт хийгдэхгүй.Хяналтын баг ажиллаж хариуцлагын арга хэмжээ авч ажиллана.
ДАРХАНЧУУД ТА БҮХЭН ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛААРАЙ.
АДМИН








Нийгэм




