Говьсүмбэр аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Говьсүмбэр аймагт 2021 оны 2 сарын 12-ны өдөр Ковид 19-ийн халдварын 1 тохиолдол бүртгэгдлээ. Энэ тухай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од: "Говьсүмбэр аймагт коронавирусний 1 тохиолдол батлагдаж, батлагдсан тохиолдлоо Улаанбаатар хотруу шилжүүллээ. Энэ хүн Улаанбаатар хотод эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж эмчилгээ хийлгээд 2 сарын 6-нд эмнэлгээс гарсан. 2 сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод PCR шинжилгээ хийлгэж СӨРӨГ гэсэн хариугаа аваад Говьсүмбэр аймагт өөрийн унаагаар ирсэн. Ирснээсээ хойш дэглэмийн дагуу гэрийн тусгаарлалтад байсан. Тухайн хүний биеийн байдал харьцангуй сайн. Шинж тэмдэг илрээгүй. Хагалгааны дараах байдалтай. Ерөнхий биеийн байдал суларсан байсан. Бид аймагруу орох төв постон дээрээ Улаанбаатар хотоос ирж буй хүмүүсээс түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авч оруулж байгаа. Тухайн иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Ингээд ирсэнээсээ хойш 4 дэх хоногтоо давтан шинжилгээ авахад коронавирусний халдвар илэрсэн. Ойрын хавьтлын 81 хүнийг одоогоор тогтоогоод байна. Энэ 81 хүнээс 80 хүн нь Сүмбэр суманд, 1 хүн Баянтал суманд тогтоогдсон байна. Дам хавьтал буюу 2 дугаар хавьтлын 6 хүн одоогоор тогтоогдоод байна. Тандалт судалгааны ажил хийгдэж байна. Одоогоор 294 хүн Улаанбаатар хотоос ирэн гэрийн хязгаарлалтад байна" хэмээн мэдэгдлээ.
АДМИН








Нийгэм




