Dark Light
Нийгэм | 2021-02-13

Л.Энх-Амгалан: "Зохион байгуулалттай, төсөвтэй, захиалагчтай нэр нүүргүй троллуудаас айхгүй шүү"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг зогсооно.

Хувийн цэцэрлэг, сургуульд сар бүр улсаас хувьсах зардал олгодог. Тэгвэл "Өндөр төлбөртэй хувийн сургуульд улсаас олгодог хувьсах зардлыг ирэх сараас зогсооно" хэмээн Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн. Тэрээр : "Хувийн хэвшлийн үйл ажиллагаатай  5 сая хүртэлх төлбөртэй 106 сургууль байдаг. 5-10 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй 8 хувийн сургууль байна. Би өндөр үнэтэй буюу 10 ба түүнээс дээш сая төгрөгийн төлбөртэй сургуульд хувьсах зардлыг өгч чадахгүй. Хувийн сургуулиуд адилхан танхимаар хичээллэхгүй байгаа. Зардал хэмнэж байгаа. Дээр нь төрөөс цахилгаан дулааныг нь хөнгөлж байна. Ажилчдынх нь нийгмийн даатгалын шимтгэлийг төр хөнгөлж байна. Дээр нь 1 хүүхдээс 10 сая төгрөг авч байна. Гэтэл Төрийн сургуульд явдаг 170.000 хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Нийслэл хотод 30.000 гаран хүүхэд тог цахилгаангүй, зурагтгүй, кабельгүй, утасгүй, компьютергүй орчинд байна. Хувийн сургуулиудаас хэмнэсэн хувьсах зардлыг амьдралын боломжгүй, цахимаар болон теле хичээл авах боломжгүй хүүхдүүдэд зориулна. Зохион байгуулалттай, төсөвтэй, захиалагчтай нэр нүүргүй троллуудаас айхгүй шүү" гэжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22