Dark Light
Нийгэм | 2021-02-14

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН НАЙМАН ЦАГААН ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал : Эд мал баялаг төгөлдөр болно

Наран ургах, шингэх : 08.00-18.13

Барилдлага : Арвидах

Шүтэн барилдлага : Нэр өнгө

Суудал : Уул

Аргын тооллын 2 сарын 14, Адъяа гараг. Билгийн тооллын 3, Шувуун хошуут одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22