Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн “Хонгорын зоо” гэдэг газарт иргэн Х-нь хоёрдугаар сарын 13-ны өдрийн 21:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 14-ний өдрийн 03:42 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Х /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04:37 цагт тус багийн “Гавилууд” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 5 км/-аас эсэн мэнд олжээ..
АДМИН








Нийгэм




