Dark Light
Нийгэм | 2021-02-14

Нийслэлд 40 зочид буудлын 1900 өрөөг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлд 40 зочид буудлын 1900 өрөөг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байна. Мөн ойрын хавьтал, гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах 20 зочид буудлын 1,012 өрөөний бэлэн нөөцтэй байгаа юм.

Цаашид ашиглах боломжтой гэж үзэн 11 буудлын 446 өрөөг нөөцөд бүртгэж авчээ.

Өнөөдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар 1.9 сая хүн түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөөд байна.

Түүнчлэн хоёрдугаар сарын 06-ны байдлаар 9,143 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлсний 2,773 нь яаралтай нутаг буцна хэмээн мэдэгджээ. Өнөөг хүртэл тусгай үүргийн нислэг болон газраар 28,862 иргэнийг татаж авсан аж.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22