
Нийслэлийн нутаг дэвсгэрт зэрлэг амьтад ихээр орж ирсэн, төмөр замын торонд орооцолдсон, гэмтсэн байна гэх дуудлага он гарсаар Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргаанд 8 удаа ирсэн. Тухай бүр зэрлэг амьтдыг байгальд нь тавих, "Амьтан асралт" ТББ-д хүлээлгэн өгөх, асрах сувилах зэрэг холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Өнөөдөр буюу 2-р сарын 14-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд нохойд хөөгдөж гэмтсэн бор гөрөөсөнд анхны тусламжийг үзүүлэн мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Зэрлэг нохой ихэссэнтэй холбоотойгоор нохой устгалын мэргэжлийн "Өлтэй", "Базальт нэгдэл" компаниудтай хамтран 6 удаагийн устгал хийгээд байна.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
АДМИН








Нийгэм




