ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ДОЛООН УЛААН ХӨХ МОРЬ ӨДӨР
Үс засуулвал : Бие эрхтний хүч сайжирна
Наран ургах, шингэх : 07.58-18.14
Барилдлага : Рашаан
Шүтэн барилдлага : Төрөн түгэхүй
Суудал : Мод
Аргын тооллын 2 сарын 15 , Сумъяа гараг. Билгийн тооллын 4, Могойг хүлэгч одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 18 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.
АДМИН








Нийгэм



