Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Өнөөдөр нийтийн тээврийн чиглэл болон цагийн хуваарьтай холбоотой 63 дуудлага ирсэн. Өмнө нь гарч байсан алдаа дутагдал, хэт их бөөгнөрөл үүсгэх, автобус нь хүрэлцэхгүйгээс буудал дээр зогсолгүй зарим иргэнийг орхиж явсан зэрэг асуудал байсан. Ч.Сайханбаяр дарга нийтийн тээвэртэй холбоотой асуудал дээр сайн анхаараарай. Өмнөх шигээ алдаа, дутагдал битгий гаргаарай. Одоо нийт 16 чиглэлд өглөө, өдөр, орой гэсэн хуваарьтайгаар 140 автобус нийтийн тээвэрт явж байна.
Иргэдэд төлөвлөлтөө энгийн ойлгомжтой байдлаар хүргээрэй. Ингэж ажиллаагүйгээс болж үл ойлголцол үүсдэг. Чиглэлүүдээ иргэдэд ойлгомжтой тайлбарлаж өгөх шаардлагатай. Цагийн хуваарийн дагуу 5-10 минутын зайтай автобус явна гэж төлөвлөсөн байна, яг энэ цагаа барьж чадах уу. Автобуснуудаа хоёр хоёроор нь явуул. Ингэхдээ маскаа зүү, гараа ариутга, хүн хоорондын зайг барих шаардлагаа үйлчлүүлэгчдэдээ тавь" гэлээ.
АДМИН








Нийгэм



