Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа явагдаж байна.
Дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд явагдах юм. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 төгрөгөөс эхлэх ба одоогийн байдлаар 0001 УАР дугаар 427 сая төгрөгт хүрээд байна.


АДМИН








Нийгэм



