Dark Light
Нийгэм | 2021-02-15

А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод 5 голомт өндөр идэвхтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХӨСҮТ-ээс цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Шинээр 32 тохиолдол бүртгэгдсэн. Нэг өрх-Нэг шинжилгээнээс 6 тохиолдол бүртгэгдэж тус шинжилгээнээс нийт 11 тохиолдол бүртгэгдсэн бол 26 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.

ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа " Дараах голомтууд өндөр идэвхтэй байна.

116 дугаар сургуулийн голомтод нийт 14 тохиолдол бүртгэгдээд байгаа. 

Наркологийн төв эмнэлгээс үүдэлтэй "Цахиур төмөр" эмийн сантай холбоотой халдварын тохиолдлын тоо 69 болсон.

"Монгол шир" хувьцаат компанийн ажилдаас гаралтай халдварын тохиолдлын тоо 135 болсон.

Нийслэлийн "Амгалан" амаржих газартай холбоотой халдварын тоо 62 болсны 12 нь ажилтан байгаа.

"Си Жи Эс" эмнэлэгтэй холбоотой голомтод 18 тохиолдол бүртгэгдсэн" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22