Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх яг одоо 133-р сургуулийн шинжилгээ авах цэгт ажиллаж байна. Тэрээр гадаа очерлож байгаа иргэдийг дотогш оруулж, шинжилгээний явуулын баг гарган ажиллахыг үүрэг болголоо. Тэрбээр "Гадаа хүйтэнд иргэдийг удаан зогсоож дааруулж болохгүй. Сургуулийн захирлууд спорт заал, зай талбай ихтэй хэсгүүддээ хүмүүсийг оруул. Халдвар хамгааллын дэглэмийг сахиж дотор хүлээгээд шинжилгээгээ өгөх хэрэгтэй. Иргэдэд хэцүү зовлонтой, хүндрэл үүсгэж болохгүй" гэв.
Нийгэм | 2021-02-15
БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх гадаа очерлож байгаа иргэдийг дотогш оруулж, шинжилгээний явуулын баг гарган ажиллахыг үүрэг болгов
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих








Нийгэм






