Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр нийт 1206 гомдол, мэдээлэл иржээ.
Нийт дуудлагын 1145 нь зөрчлийнх бол хулгайлах 2, гэр бүлийн хүчирхийллийн 157, гэмт хэргийн шинжтэй 37 дуудлага ирсэн байна.
Нийт 234 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 зөрчил гарчээ.
Мөн олон нийтийн газар танхайрсан 80, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 65 зөрчил гарсан байна.

АДМИН








Нийгэм






