Авто тээврийн үндэсний төвөөс “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг явуулж байна.
Өнөөдрийн дуудлага худалдаагаар нийт 20 дугаарыг 680 сая төгрөгөөр худалдаалжээ. Тодруулбал
0001 УАР - 427,450,000
1111 УАР - 76,150,000
0011 УАР - 70,900,000
0101 УАР - 64,100,000
1001 УАР - 7,650,000
5511 УАР - 3,650,000
7171 УАР - 3,550,000
2121 УАР - 3,300,000
5151 УАР - 3,150,000
8811 УАР - 3,100,000
1771 УАР - 2,800,000
0051 УАР - 2,550,000
0081 УАР - 2,500,000
0021 УАР - 2,250,000
8181 УАР - 1,750,000
0041 УАР - 1,600,000
0071 УАР - 1,450,000
1441 УАР - 1,100,000
4141 УАР - 950,000
2211 УАР - 950,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байна.
Дуудлага худалдаа өнөөдөр буюу хоёрдугаар дугаар сарын 15-наас гуравдугаар сарын 26-ны өдрийн хооронд auction.transdep.mn сайтаар үргэлжилэх аж.
Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдах юм.
Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажина.
Маргааш 09:00, 14:00 цагуудаас мөн 20 дугаарыг дуудлагаар худалдаалах юм байна.
АДМИН








Нийгэм



