Dark Light
Нийгэм | 2021-02-16

С.Амарсайхан: "Файзер” вакцины 25,740 тун, “Астразенека” вакцины 163,200-276,000 тунг вакциныг хүлээж авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан Ахлах менежер Керри Гиинтэй /2021.02.15/ цахимаар хуралдаж, КОВИД-19 халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцлоо.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25,740 тун, “Астразенека” вакцины 163,200-276,000 тунг вакциныг хүлээж авахаар бэлтгэл ажлыг хангаж  энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөөд байна.

Харин "Астразенека” вакциныг ДЭМБ-аас яаралтай хэрэглэх вакцины жагсаалтанд оруулж батлагдмагц, гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ачилтыг хийхээр зорьж ажиллаж байгаагаа,  вакцин нийлүүлэх ажилд бүх талаар  хамтран ажиллахаа Керри Гиин илэрхийллээ.

Эх сурвалж: МУ-ын Шадар сайдын мэдээлэл


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16