Dark Light
Нийгэм | 2021-02-16

ЭХЭМҮТ-д 52 хүүхэд шинээр мэндэлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХОНОГИЙН МЭДЭЭ :  ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2021.02.16-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ) 

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2458 дуудлага ирснээс 1128 нь яаралтай тусламж, 1330 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 2650 хүн мэдээлэл авчээ. 

ЭХЭМҮТ-д 52 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 79 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 154 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. 

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16