Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, Ховд аймгийн нутаг дэвсгэр сум орон нутгаас гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны 00:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 20-ны 06:00 цаг хүртэл сунгасан байна.
Иймд иргэд та бүхэн энэ өдрүүдэд эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлж, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтыг зөрчихгүй байхыг анхааруулж байна.
ХОВД АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ
АДМИН








Нийгэм


