Dark Light
Нийгэм | 2021-02-17

А.Амбасэлмаа: Шинээр 28 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 2444 боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 38409 иргэнд шинжилгээ хийхэд 28 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 2444 болов. Эдгээр тохиолдлуудаас 1 нь Нэг өрх-Нэг шинжилгээнээс илэрсэн бол бусад 27 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтагч байна. Сүүлийн 5-6 хоногт тархалттай байгаа томоохон голомтыг хяналтад авсан. Тухайлбал, “Х апартмент”,СХД-ийн 21 дүгээр хорооны худалдааны төв, Банк бус санхүүгийн байгууллага, гутлын цех, Элизабет хотхон зэрэгт гарсан том том  голомт бүртгэгдсэнийг хяналтдаа авчээ.

 Одоогоор өчигдөр бүртгэгдсэн БЗД-ийн 36 дугаар байр буюу 16 дугаар хорооллын орчим, Нийслэлийн “Амгалан” амаржих газар, “Цахиур төмөр” ХК-тай голомт идэвхтэй үргэлжлэн явагдаж байгаа аж. Ялангуяа “Монгол шир” ХК-тай холбоотой голомт үргэлжлэн 139 тохиолдол болжээ. Тэдний ажилчдаас 20-иод хүн өвчилснөөр гэр бүл, найз нөхдийн хүрээнд халдвар тархсан байна. Одоогоор ойрын хавьтал 799, хоёрдогч хавьтал 1551 хүн байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00