ЭМЯ-с цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг: "Засгийн газраас тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаанд буюу 2-р сарын 23-ныг хүртэл зөвшөөрсөн 14 салбарын ажилтнуудаас бусад хүмүүс гадуур явахгүй байх, өөр хүний эсвэл хуурамч ажлын үнэмлэх ашиглахгүй байх хэрэгтэй. Энэ сарын 16-наас хүнсний бөөний төвүүдийг нээсний улмаас коронавирусний шинжилгээ өгөөд гадуур явж болно гэсэн ташаа ойлголт нийтэд түгээд байна. Үүний улмаас нийтийн тээврээр зорчсон иргэдийн тоо 12 мянга байснаас 19 мянга буюу 50%-р өсөөд байна. Энэ нь хөл хориог сахиулж буй цагдаагийн алба хаагчдад хүндрэл учруулж буйгаас гадна коронавирус тархах эрсдэлийг нэмж байгаа тул иргэдийг дэглэмээ сахиж, гэртээ байхыг анхааруулж байна" гэлээ.
Нийгэм | 2021-02-17
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




