Dark Light
Нийгэм | 2021-02-17

0001 УАР дугаар зарагдаагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АТҮТ-с зарласан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудын цахим дуудлага худалдаа гурав дахь өдрөө үргэлжиллээ.
Уг дуудлага худалдааны эхний өдөр 427 сая төгрөгийн үнэ хүрсэн 0001 УАР дугаарын үнэ төлөгдөөгүй учир зарагдаагүй байна.



Худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлөн, “Улсын бүртгэлийн дугаар 2-р сарын 15-нд эхэлсэн дуудлага худалдаагаар нийт 60 дугаар үнэлэгдээд байгаагаас ердөө 10 орчим нь зарагджээ.
Одоогоор нийт үнэлэгдээд буй дугааруудаас үнийг нь төлж, гэрээ байгуулан зарагдсан хамгийн өндөр үнэтэй дугаар нь 16 сая төгрөг хүрсэн байна.
Дуудлага худалдаагаар үнэлэгдсэн ч зарагдаагүй дугааруудыг дахин хуваарь гарган дуудлага худалдаагаар зарна гэж АТҮТ-өөс мэдээллээ.
Өнөөдрийн дуудлага худалдаагаар 0003 УАР дугаар 121 сая төгрөгийн үнэ хүрж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22