УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх асуудлаар олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас шаардаж 1-р сарын 25-29ны өдрүүдэд өлсгөлөн зарласан билээ. Тэгвэл түүний өлсгөлөн зарласны үр дүн гарч эхэлжээ.Тэрээр энэ талаар өөрийн цахим хаягтаа нийтэлсэн байна.
Тэрээр: "Өлсгөлөн зарласны үр дүн гарч эхэлж байна. Дэмжиж оролцсон бүх иргэддээ баярлаж байгаа.
Америкийн шүүхэд Монгол улсыг төлөөлж буй "Кинг энд Спалдинг" хуулийн фирм Монголын ЗГ-аас зогсоогоод байсан нэхэмжлэлийн маргааныг үргэлжлүүлж эхэлсэн байна.
2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр тус хуулийн фирм Нью-Йорк хотын өмнөд дүүргийн шүүхэд "ЖП Морган" банкнаас хэрэгт холбогдоод байгаа Монголын талын этгээдүүдийн дансны хуулгыг гаргаж авахуулахаар тус банкийг харицагчаар татсан нэхэмжлэл гаргажээ.
Ингэснээр Эрдэнэт, Оюутолгойтой холбоотой авилгын мөнгө АНУ-ын энэхүү банкаар хэнээс хэнд шилжсэн, хэрхэн оффшор руу гарсан, мөн ямар үл хөдлөх хөрөнгүүд худалдан авсан зэрэг нь тодорхой болох биз ээ. Гэвч энэ нь зөвхөн АНУ-тай хамааралтай хэсэг бөгөөд энэ хэрэг дэлхийн 10 улс, 100 гаруй оффшор компанийг хамарч байгаа юм.
Амь насаараа дэнчин тавьж өлсгөлөн зарлаагүй бол энэхүү том авлигын хэрэг шалгагдахгүй зогсож, замхарч мэдэх байлаа" гэжээ.
АДМИН








Нийгэм




