Dark Light
Нийгэм | 2021-02-18

Гадаадаас ирэх иргэд маргаашаас эхлэн 10 хоног тусгаарлагдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-оос коронавирусний цаг үеийн мэдээлэл хүргэж байна. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр: "Гадаадаас ирэх иргэд 10 хоног тусгаарлагдах байранд, дөрөв хоног гэртээ тусгаарлагдана. Тусгаарлалтын хоёр дахь болон найм дахь хоногуудад шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногт нь гэртээ харина.
Хоёрдугаар сарын 26-ны өдөр БНСУ руу нислэг хийнэ. Анх энэ сард 4 нислэг төлөвлөж байсан бол энэ сард нийт 7 нислэг боллоо. Гуравдугаар сард нийт: 12 нислэг хийнэ. Үүнээс Сөүл хот руу 6 удаа нислэг хийх бөгөөд зөвхөн транзит нислэг хийнэ. Учир нь Солонгос улсад халдвар авагсдын тоо их байгаа тул транзитаар ирэх иргэдээ Сөүлээс ирэх хүмүүстэй холихгүй байх шаардлагатай. Мөн Токио хот руу 3 удаагийн нислэг үйлдэх ба Японд байгаа оюутнуудыг авчрах юм. Түүнчлэн Казахстаны нийслэл Нур-Султан хот руу гуравдугаар сард нислэг үйлдэнэ" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22