Dark Light
Нийгэм | 2021-02-18

Кино театрууд танхимын багтаамжаас хамаараад үйл ажиллагаагаа явуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-оос коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Энэ үеэр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэл өглөө.

Тэрээр: "Энэ сарын 23-наас эхлэн дийлэнх бизнесүүд үйл ажиллагаагаа шат дараатайгаар нээнэ. Энэ орчныг бүрдүүлэхийн тулд УОК-ын дэд дарга Г.Сайханбаяр генералаар ахлуулсан ажлын хэсэг нийтлэг түр журмыг боловсруулаад танилцуулсан. Өнөөдөр бас боловсруулж байна. Энэ журмыг хоёрдугаар сарын 20 буюу нөгөөдөр танилцуулна.
Жишээ авахад үзвэрийн танхим байна. Кино театрууд танхимын багтаамжаас хамаараад хүн хоорондын зайг баримтлаад 30-50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болох нийтлэг журмыг боловсруулж байна. Фитнесс төвүүд мөн адил.  13 төрлийн 57 үйл ажиллагааны онцлогоос хамаараад зайлшгүй шаардлагууд тавигдаж байна. Тийм болохоор 100 хувь бүх ААН-ийг нээх эрсдэлтэй байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22