Dark Light
Нийгэм | 2021-02-19

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 253,617 хүн хамрагдажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 253,617 хүн шинжилгээнд хамрагдаж, нийт 47 халдварын батлагдсан тохиолдол илэрсэн байна. 47 тохиолдлын 20 нь шинжилгээний явцад илэрсэн харин 27 нь тэдгээр батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс болжээ. Тандалт судалгааны явцад "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн дийлэнх тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал, хавьтлын хавьтал байсан нь тогтоогдож байгаа. 

Батлагдсан тохиолдлын байршлуудыг танилцуулбал:

БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо

БЗД-ийн 26 дугаар хороо

СБД-ийн 18 дугаар хороо

СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо

ХУД-ийн 2, 4 дүгээр хороо

ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд бүртгэгджээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16