Dark Light
Нийгэм | 2021-02-19

А.Амбасэлмаа: Хөнгөн тохиолдлуудыг гэрээр эмчлэх боломжтой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Халдвар авсан боловч тусгаарлалтанд орж чадалгүй гэртээ 8 хоног өөрийгөө тусгаарласан байна гэсэн мэдээллийн дагуу  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тодруулга өглөө.

Тэрээр: "Тухайн иргэний гэр бүлийн шинжилгээний хариу эерэг гарсан. Ингээд гэр бүлийг нь тусгаарласан. 11-н сартай, 4-н настай 2 бага насны хүүхэдтэй байсан. Жоохон хүүхэдтэй учраас гэр бүлийг минь битгий тусгаарлах байранд байлгаач гэсэн өргөдөл нь бидэнд байгаа. Тухайн хүнийг ажиглалтанд байлгаж байгаад давтан шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан. Үүнээс 6 хоногийн дараа давтан шинжилгээ авахад 2 хүүхдээс нь халдвар илрээгүй тул хадам ээж нь хүүхдүүдийг авсан. Тухайн иргэн үүний дараагаар бидэнд гэртээ тусгаарлагдхыг хүсч байнаа гэж дахин өргөдөл гаргасан учир бид гэрт нь тусгаарласан. Хөнгөн тохиолдлуудыг гэрээр эмчлэх боломжтой. Тал талдаа хүний амьдралын асуудал хөндөгдөж байна. Тиймээс цаашдаа хүндэтгэх шалтгаантай хөнгөн иргэдийг гэрээр эмчлэх журам боловсруулж байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22