Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эцэст 22.0 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оноос 1.6 (6.9%) их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Харин 2020 оны арванхоёрдугаар сард 2.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.0 (61.7%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Худалдааны салбарын борлуулалтын орлогын 2020 оны эцэст 37.7 хувь нь бөөний худалдаа, 62.3 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.
Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2020 оны эцэст 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 (8.1%) их наяд төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 8.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 436.2 (5.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан.
Худалдааны салбарын нийт борлуулалтын 83.6 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт 2020 оны эцэст 18.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.7 (8.4%) их наяд төгрөгөөр буурлаа.
Харин 2020 оны 12 дугаар сард 2.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 939.9 (66.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Эх сурвалж: Үндэсний Статискийн Хороо
АДМИН








Нийгэм




