Dark Light
Нийгэм | 2021-02-19

С.Моллай эхний даваагаа давлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хоёр дахь тэмцээн Израйлын нийслэл Тель Авив хотноо Гранд Слам ангиллаар зохион байгуулагдаж байна. “Токио-2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд эрэгтэй 248, эмэгтэй 174, нийт 422 жүдоч оролцож байгаа. Энэ тэмцээнд манай улсаас ДАШТ-ий алт, хүрэл медальт Сайд Моллай хүч үзэж байгаа бөгөөд өнөөдөр -81 кг-ын жинд В хэсэгт хуваарилагдаж, эхний тойрогтоо гоц мөргөсөн. Улмаар хоёрын даваандаа Азербайжаны Зелим Чкаевтай учраа таарч өөрийн дархан өмсөх мэхээр хоёр вазари үнэлгээ авч цэвэр яллаа. Тэрбээр шилдэг наймд үлдэхийн төлөө Европын АШТ-ий хүрэл медальт Италийн Антонио Эспозитотой хэдхэн хоромын дараа барилдах гэж байна. Та бүхэн Тель Авивын Гранд Слам тэмцээнийг доорх линкээр шууд хүлээн авч үзэх боломжтой бөгөөд С.Моллайгийн барилдаанууд хоёрдугаар буюу голын татами дээр явагдана.

http://judolive01.lb.judobase.org/live/index.php?channel=2


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22