Dark Light
Нийгэм | 2021-02-19

PCR шинжилгээг үндэслэн хотоос гарах хөдөлгөөнийг зөвшөөрнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 2 сарын 11 өдрөөс 2021 оны 2 сарын 23 өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож Нэг Хаалга-Нэг шилжилгээг зохион байгуулж буй билээ.  Дээрх зохицуулалттай холбоотойгоор 2 сарын 8-наас хойш Нэг хаалга-Нэг шинжилгээний хүрээнд Ковид-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдсан зайлшгүй ажиллах  14 салбарын ажилтан албан хаагчдийг Нийслэл хот дотор ажил, гэр хооронд шинжилгээний бичиг, ажлын тодорхойлт, ажлын үнэмлэхээ үзүүлэн зөвхөн ажил гэрийн хооронд хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байгаа.

 Харьяа орон нутгийн эмчийн хяналтанд шилжүүлэх 13Б  хуудас, оршуулгын ажил, хүнс, малын тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зорилгоор зайлшгүй хөдөлгөөнд оролцох шаардлагатай иргэдийг эрүүл мэндийн сайдын А/29 тушаалын дагуу 72 цагийн дотор өгсөн  PCR  шинжилгээг үндэслэн хотоос гарах хөдөлгөөнийг зөвшөөрнө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22