"Сонгдо" эмнэлгийн Ерөнхий захирал, Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан ходоодны хорт хавдар өвчнөө эмчлүүлэхээр 2021 оны 1 сарын 22-ны өдөр Солонгос улсыг зорисон. Түүний хагалгаа амжилттай болж өнөөдөр тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирлээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ.
"Өвчүүн цаагуур хүйтэн илд хуйлах шиг сэрүүн цэнгэг агаар уушиг зүрх сүлбэн Монгол нутагтаа буун эхний амьсгаа авах сайхан.
Хөл хорио бас 10 хоног болно. 1 жил хими эмчилгээ Монголдоо хийлгэнэ. 1дэхээс эхлээд...
4 газар үсэрхийлсэн тул 2 дахин өндөр тунгаар 1 жил хими эмчилгээ хийнэ гэсэн тул Монголдоо ирж хийлгэе гээд эм ээ аваад ирсэн.
3 сарын 1 гээд хөл хорио ч дуусна, хүлээгдсэн хүүхдийн хагалгаа ч эхлэнэ. Вакцин хийлгэвэл бүүр наана нь хөл хорионоос гарна гэж найдья.
Ерөөл залбирал санаа тавьж байсан бүх найз нартаа маш их баярлалаа. Сэтгэлийн дэм л хүч өгсөн шүү. Маш их баярлалаа" гэжээ.

АДМИН








Нийгэм




