
"Тавантолгой түлш" ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр нь 2020 оны тавдугаар сард барилгын анхны шаваа тавьж байсан бөгөөд мөн оны 12 дугаар сарын 25-нд ашиглалтанд орж үйлдвэрлэлээ эхэлсэн юм.

Өнөөдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр тус үйлдвэрийн үйл явцтай танилцлаа. Нийт зургаахан сарын дотор бүхэл бүтэн үйлдвэрээ босгон Монголчуудаа шахмал түлшээр хангаж, агаарын бохирдлыг эрс арилгаж чадсандаа баяртай байдаг хэмээн нийт ажилчид, удирдлагууд онцлов. Тухайн үйлдвэр нь жилдээ 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 400 ажилчид 4 ээлжээр солигдон ажилладаг байна.

Мөн "Тавантолгой түлш" ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэрийн дарга Б.Жигжид "Өнөөдөр манай үйлдвэрт залуу, эрч хүчтэй Монголын 400 шижигнэсэн залуус ажиллаж байна. Анх хоёр ширхэг монгол гэр бариад эхлүүлж байлаа. Харин одоо бүхэл бүтэн монголчуудынхаа хэрэглээг хангах хэмжээний томоохон үйлдвэр сүндэрлэн босжээ. Агаарын бохирдлыг эрс багасгаж утаагүй Улаанбаатар хотыг бий болгох нь нэн түрүүний зорилго билээ. Одоо хэрэгжээд явж байгааг та бүхэн харж байгаа байх. Хүмүүс гайхдаг. Гадаад ажилчид чинь хаана байна гээд. Энд гадаадын техник технологийн тусламжтай дан монгол залуус ажиллаж байна. Зөвхөн зүүн бүсийн үйлдвэр гэхэд 400 залууст ажлын байр бэлтгэн өгч чадсанд баяртай байдаг. Манайх жилдээ 600 мянган орчим тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өдөртөө 2.5 тонн орчим шахмал түлшийг Улаанбаатар хот руу тээвэрлэдэг. Хэрэв төмөр зам ашиглалтанд орчихвол өдөрт 3000 орчим тонныг зөөж, орон нутагт ч тээвэрлэх боломжтой болох юм" гэлээ.

Зүүн бүсийн үйлдвэрт өдөртөө 2.5 тонн орчим шахмал түлшийг Улаанбаатар хот руу тээвэрлэдэг. Хэрэв төмөр зам ашиглалтанд орчихвол өдөрт 3000 орчим тонныг зөөж, орон нутагт ч тээвэрлэх боломжтой
Энэхүү үйлдвэр нь сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр бөгөөд нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангадаг байна. Түүнчлэн зүүн бүсийн үйлдвэр нь 1, 2-р үйлдвэр, Дахин боловсруулах үйлдвэрийн өндөр хүчин чадал бүхий найман шугамаар цагт 90 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм . Дээрх шугамууд нь БНСУ-ын дэвшилтэт технологид суурилсан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу талтай аж.
Үйлдвэрийн гадна цахилгаан хангамжийг “ Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ” ТӨХК хийж гүйцэтгэсэн бөгөөд Налайхаас Хөшгийн хөндий чиглэлийн 110кВ шугамаас салбарласан 5.8км агаарын шугам , 110 / 10кВ / киловольт / -ын дэд станц бөгөөд 10 / 0.4 дэд станцууд болох 6 ширхэг ХТП үйлдвэрийн бүс дахь объектуудыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.
Мөн үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор сэлгэн залгах 10кВ - ын шугам Уурхайчин фидерээс салбарлан үйлдвэрийн дэд станцтай холбогджээ.


АДМИН








Нийгэм




