УОК-ийн шийдвэрийн дагуу нийслэл Улаанбаатар хотод 2021 оны 2-р сарын 11-нээс хоёрдугаар сарын 23-ны хооронд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Энэ хугацаанд "Нэг өрх-Нэг шинжилгээ"-г зохион байгуулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудаснаа
"Ард иргэд, аж ахуйн нэгжүүд та бүхний минь хувь хүний болон нийгмийн хариуцлага, хандлага, үлгэрлэл, манлайлал яг одоо л хэрэгтэй байна.
Ард иргэд, айл өрхүүд, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж буй энэхүү бодлогын хүрээнд Халдвар хамгааллын дэглэмийг салбар болгонд, үйл ажиллагааныхаа шат дамжлага бүрт сайтар баримталж ажиллах нь дахин бүх нийтээр хатуу хөл хорио тогтоохгүй байх гол үндэс болно.
Төр иргэн хуулийн этгээд хоорондын харилцан итгэлцэл оршиж байгааг хэн ч умартах ёсгүй.
Хөл хорионы улмаас бүтэн жил орчим үйл ажиллагаа нь доголдож, санхүүгийн хүнд байдалд ороод буй аж ахуйн нэгжүүдээ цаашид бүхий л талаар дэмжих бодлогыг Монгол Улсын Засгийн газар баримталж ажиллана.
Цар тахлын энэ амаргүй цаг үед бид хүн ардынхаа эрүүл мэндийг нэн тэргүүнд сахин хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээхийн тулд боломжит арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлэх нь чухал.
Иймд энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн 95 хүртэлх хувийг салбар тус бүрийн тусгайлсан дэглэм журмаар хэвийн үйл ажиллагааны горимд шилжүүлэхээр шийдвэрлээд байна.
Цар тахлын халдварын эрсдэл биднийг алхам тутамд отож байгааг санаж, дор бүртээ хариуцлагатай байхыг Та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье" гэжээ.
АДМИН








Нийгэм




