"2-р сарын 11-нээс хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 76 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар 24 хүнээр нэмэгджээ. Нийслэлд шинээр 7 хороонд халдварын тохиолдол бүртгэгдлээ.
Халдвар шинээр бүртгэгдсэн хороодыг мэдээлвэл: Баянгол дүүрэгт 22 болон 23 дугаар хороо, Сүхбаатар дүүрэгт 3 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 26, Хан-Уул дүүргийн 4 болон 19 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд шинээр халдвар бүртгэгдэж, эрсдэлтэй хороодын жагсаалтад оров.
АДМИН








Нийгэм




