"Анх олон хүмүүс эргэлзэж байсан. " Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж чадах эсэх дээр эргэлзэж байсан. Төрийн албан хаагчид Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлж сайн ажиллаа гэдгийг онцлон тэмдэглэе. Төрийн байгуулгын албан хаагчднаас нийт 62336 шинжилгээг амжилттай зохион байгуулж чадсан байна. Дунджаар 95-98% тай Улаанбаатар хотын хөл хөдөлгөөнийг хязгаарлахад ЦЕГ, УОК, НОК маш сайн ажиллаа. Иргэд ч гэсэн их ухамсартай хандлаа. 411 мянган сорьцыг авна гэж төлөвлөж байсан бол өнөөдөр 461 мянган сорьц авсан байна. Энэ сарын 23-н гэхэд нийт 535 мянган шинжилгээ авна. Үндсэндээ бид төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байна. Гэхдээ энэ нь халдвар алга боллоо гэсэн үг биш. Энэ бол тандалт судалгаа юм. Одоо бид тандалт судалгааг дуусгаад 23-ны өдрөөс Вакцинжуулалтаа эхлэхэд бэлэн боллоо. Энэ талаар зөв мэдээллийг тараах хэрэгтэй. Иргэдэд буруу ташаа мэдээлэл олон байна. Ингээд УОК-ын дүгнэлтээр Улаанбаатар хотыг Улаан бүсээс Шар бүсд шилжүүлэх Засгийн газрыг тогтоолыг баталлаа. Вакцинжуулалттай холбоотой зөв мэдээллийг иргэдэд өгөх тал дээр улсын болон нийслэлийн онцгой комисс, Засгийн газрын гишүүд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Тогтоол батлагдсантай холбогдуулан нарийвчилсан зохион байгуулалтыг УОК нийслэлтэй хамтарч хийх хэрэгтэй. Ямар нэг байдлаар хүнд суртал гаргаж болохгүй. Иргэд маань шинэ амьдралын хэв маяг руу шилжиж байна. Маскаа зүүгээд, дархлаагаа дэмжээд, вакцинжуулалтыг дэмжээрэй"хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэллээ.
Нийгэм | 2021-02-21
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




