Dark Light
Нийгэм | 2021-02-22

А.Амбасэлмаа: Шинээр 55 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 2693 боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 36903 иргэнд шинжилгээ хийхэд 55 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 2693 болов. Эдгээр тохиолдлуудаас 24 нь "Нэг өрх-Нэг шинжилгээнээс" илэрсэн бол бусад 31  тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтагчаас илэрсэн байна. Үүнээс 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрсэн. Уг 24 тохиолдлын 9 нь анхны шинжилгээгээр батлагдсан тохиолдол бол 15 нь дээрх есөн тохиолдлын ойрын хавьтал юм. Ингэснээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 102 иргэнээс халдвар илэрлээ. 50 нь анхны тохиолдлууд бол 52 нь ойрын хавьтлууд байна.  Харин өчигдөр илэрсэн 31 тохиолдол нь өмнөх кластер өвчлөлийн ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс халдвар илэрсэн" гэж ХӨСҮТ-ийн ТЦА-ын дарга А.Амбасэлмаа мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22