Dark Light
Нийгэм | 2021-02-22

А.Амбасэлмаа: AstraZeneca вакцин нь 95 хувийн үр дүнтэй байгаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад өнөөдөр Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 150 мянган хүн тун вакцин ирсэн.

 Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас мэдээллээ.

Тэрээр: "Өнөөдөр манай улс 150 мянган хүн тун вакцин хүлээн авсан. Нэг хүнд хоёр тун хийнэ гэж үзэхэд 75 мянган хүнийг дархлаажуулах тун юм. Вакциныг хийхдээ үйлдвэрлэгчийн зааврыг барьж ажиллана. Эхний тунг хийснээс 21-28 хоногийн зайтайгаар дараагийн тунг хийнэ. Хоёр тун хийлгэснээс хойш 14-өөс дээш хоногийн дараагаар дархлаа үүсэх юм. Бидэнд ирсэн мэдээллээр AstraZeneca вакцин нь 95 хувийн үр дүнтэй байгаа. Шинээр бүтээсэн вакцин тул хүний биед хэр хугацаанд дархлаа тогтоох талаар судалж байна.Түүнчлэн вакцин хийлгэхээс өмнө бүгд эмчийн үзлэгт орно. Эмчийн үзлэгээр тухайн хүнд хийх эсэхийг шийдвэрлэнэ. Эрүүл мэндийн байдлаа хянуулж, эмчийн зөвшөөрлөөр вакцин хийлгэх эсэхийг шийднэ гэсэн үг. Ямар нэг вакцин хийлгэсэн, хурц халдварт өвчнөөр өвчилсөн, халуунтай байвал тухайн хүнд вакцин хийхгүй байх заалттай" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22