Dark Light
Нийгэм | 2021-02-22

5.2 сая толгой мал отроор өвөлжиж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийт 10277 малчин өрхийн 5.2  сая толгой мал отроор өвөлжиж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Аймаг, орон нутаг дахь отор нүүдлийн зохицуулалтын асуудлыг Засгийн газрын  2020 оны 63 дугаар тэмдэглэлд заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор тухайн бэлчээрийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Аймгийн Засаг дарга нарт даалгасан аж.

Малын шилжилт, хөдөлгөөн, отор нүүдэл хийх талаар зөвлөмж боловсруулан аймаг, орон нутагт хүргэхэд бэлтгэж байна. Үүнд аймаг, сумдын Засаг дарга нар, Аймгийн Мал эмнэлгийн дарга нар, Сумын Мал эмнэлгийн тасаг /МЭТ/, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж /МЭҮН/, малчид, мал бүхий иргэд юу анхаарах  талаар тусгасан аж.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22