УОК-оос коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг танилцуулж байна. Энэ талаар ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ
Тэрээр: “ Караокены өрөөг 50 хувиас хэтрүүлэхгүй, мекрофонд хэрэглэгдэх бүрхэвчийг тогтмол солих хэрэгтэй. Өрөө бүрт гар ариутгах халдваргүйжүүлэгч тавина. Үсчний газарт хүн хоорондын зайг мөн л 2 метрийн зайтай барьж, хүлээлгийн танхимд бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай. Олон улсын уралдааныг зөвшөөрөл аваад, тамирчид PCR шинжилгээ өгч, заалны багтаамж 50 хүртэл хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж болно. Үйлчлүүлэгч бүрийг амны хаалт, гар ариутгагчаар хангах ёстой. Кинотеатрын зориулалтын нүдний шилийг цэвэрлэж, дараагийн үйлчлүүлэгчид өгөх нь зөв ” гэлээ.
АДМИН








Нийгэм




