УОК-оос коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг танилцуулж байна. Энэ талаар ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрээр: "Халдвар хамгааллын дэглэм, бүх нийтийн болон өндөржүүлсэн зэрэг гэх мэт дөрвөн зэрэглэлийг иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарласан мэдээллийг Засгийн газраас гаргасан бөгөөд маргаашаас эхлээд нийслэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу шар бүсэд шилжиж байгаа юм. Коронавирусний халдварын түвшинг дөрвөн зэрэглэл болгож хуваасан. Үүний дагуу Засгийн газраас 100 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. ААН-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам батлагдсан. ААН-үүдийг 14 төрөлд хуваадаг. Маргаашаас эхлээд ААН-үүд ямар журам мөрдөх талаар гарын авлага хүргүүлнэ. Маскаа тогтмол зүүх, ариутгалын бүхээгийг үүдэндээ байршуулах, хоёр цаг тутамд агаар сэлгэх зэрэг шаардлагыг ААН-үүдэд тавина. Иргэдийг бөөгнөрүүлэхгүй байх шилэн хаалт хийх, жимс жимсгэнэ, цагаан идээг битүү уутан хийж худалдах ёстой. Хоол үйлдвэрлэлийн салбарын хувьд үйлчилгээний танхимын ширээ хоорондын зай 2 метр байх, хэрэглэсэн аяга тавгыг гурван дамжлагаар угаах, бэлэн мөнгөнөөс татгалзах зэрэг журмыг баримтлана" гэлээ.
АДМИН








Нийгэм




