Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар коронавирусийн эсрэг вакцины талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица: "Та бүхний мэдэж байгаагаар дэлхийн улс орнууд хоёр жил орчмын хугацаанд цар тахалтай тэмцэж, өөр бусадтайгаа мэдээлэл, туршлагаа солилцож байна. Түүнчлэн вакцин бүтээх, хөгжүүлэхтэй холбоотойгоор ихээхэн үр дүнд хүрээд байна. Вакциныг хоёр чиглэлээр түгээж байгаа. COVAX механизм - Олон улсын байгууллагуудын нэгдсэн, улс орнуудад вакциныг тэгш хүртээмжтэйгээр хуваарилах зорилготой уг хөтөлбөрөөр вакциныг түгээх. Тусламжийн замаар улс орнууд авч байна. Монгол Улс өнөөдөр БНЭУ-ын тусламжаар өгч буй Оксфордын их сургуулийн AstraZeneca вакциныг хүлээж авч буй нь тун сайхан үйл явдал болж байна. Энэхүү вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрсөн, чанарын шаардлага хангасан вакцин юм. Маргааш бол маш чухал өдөр. Сүүлийн зургаан сарын хугацаанд ЗГ, ЭМЯ, ХӨСҮТ хамтран бэлтгэсний үр дүнд вакцинжуулалтыг эхлэхэд бэлэн боллоо" гэлээ.
АДМИН







Нийгэм






