"Вакцинжуулалтад 18-аас дээш насныхан21 хоногийн зайтай 0,3 мл хоёр тунг хийлгэх ёстой. Хоёр тун авч байгаа хүн нэг үйлдвэрийн нэг төрлийн вакциныг хийлгэх ёстой. 150 мянган тун вакцин нь 75 мянган хүнд хийнэ. Эмч, эмнэлгийн ажилтнууд нийт 56 мянга бий. Бид хуульд зааснаар дараагийн тун вакциныг үлдээж хийнэ. Эмч, эмнэлгийн ажилтнуудыг маргаашаас эхлэн дархлаажуулна. Зарим эмч эмнэлгийн ажилчид халдварын голомтод ажиллаж байгаа болон тусгаарлагдаж байгаа гэх мэт шалтгаанууд бас бий. Энэ долоо хоногт эмч, эмнэлгийн ажилтнуудад вакцинжуулалтыг хийж эхэлнэ" гэж ЭМЯ болон ДЭМБ төлөөлөгч нар коронавирусний эсрэг вакцины талаарх мэдээллийн үеэр хэллээ.
Нийгэм | 2021-02-22
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм






