Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэрэглэсэн амны хаалтыг эмнэлгийн хог хаягдал гэж үздэг байна. Иймээс ЭМЯ хэрэглэсэн амны хаалтыг цуглуулах, тээвэрлэх, устгах ажлыг хийж байгаа аж. Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун мэдээллээ.
Тэрээр: “Хэрэглэсэн амны хаалт халдвар тараах нэг хэрэгсэл. Тиймээс амны хаалтны хэрэглээнд ДЭМБ, Эрүүл мэндийн яамны гаргасан зөвлөмжийн дагуу эмнэлгийн хог хаягдал гэж үзэн стандартын дагуу цуглуулж, тээвэрлэж, устгах ажлыг хийж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар энэүү үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьж байна” гэж мэдээллээ.
АДМИН







Нийгэм






